Арванхоёрдугаар сарын 11-нд болох үйл явдал

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-12-11 09:09:57

09.00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд зохион байгуулна.

09.00 цагт “Хөдөлмөр хөгжлийн үндэс” сэдэвт Хөдөлмөрийн Үндэсний чуулган- 2015” Шангри-Ла зочид буудлын хурлын их танхимд болно.

09.00 цагт "Зочлох үйлчилгээний салбарын хөгжил, төлөвшил" сэдэвт онол практикийн хурал ШУТИС Төв номын сангын 604 тоотод болно.

10.00 цагт "Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын төлөвшилд иргэний нийгмийн оролцоо” сургалт хэлэлцүүлэг Континентал зочид буудалд болно.

10.00 цагт “Пэлжидийн Гэндэн-120 жил” сэдэвт үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, эрдэмтэн Ч.Дашдаваагийн бүтээл “П.Гэндэн Коментернд” шинэ номын нээлтийн ёслол Монголыг Үндэсний музейд болно.

10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд  болно.

11.00 цагт Монгол улсад Геодези, зураг зүйн салбар үүсч хөгжсөний 85, Төрийн захиргааны байгууллага үүсэн байгуулагдсаны 45 жилийн ой хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээ МҮЭСТО-нд болно.

11.00 цагт Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 5, 6, 7, 8, 16, 24 дүгээр байрны барилгажилтын төсөл боловсруулах, ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд вүүд”, “Өндөр баганат” ХХК-д Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат НЗДТГ-ын Б танхимд батламж гардуулна.

11.00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.

11.30 цагт Хан-Уул дүүргийн 15-р хороонд анх удаа шинээр ашиглалтанд орж буй 130-р Бага сургууль, 218-р цэцэрлэгийн нээлт "Хурд" хорооллын зүүн талд болно.

12.00 цагт Монгол улсад нисэх загварын спорт үүсэж хөгсөний 50 жилийн ойд зориулан дэлгэж байгаа "Дүүлэн нисэх хүсэл" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Улаанбаатар хотын музейд болно.

13.00 цагт Чингис зочид буудлын 3 давхарын хурлын зааланд Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс зохион байгуулж байгаа Монгол туургатны боксын анхдугаар тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

14.00 цагт Нийслэлийн Хангарьд ордны 14 давхарт Архи тамхины хуулийн хэрэгжилтэнд хийсэн шалгалтын дүнг хэлэлцнэ.

14.00 цагт Үндсэн хуулийн цэцээс өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ