Эрээн хотын орлогч дарга Замын-Үүд суманд айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 17:07:56

Есдүгээр сарын 08-нд БНХАУ-ын Эрээн хотын орлогч дарга Уул Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажлын айлчлал хийлээ.

Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, ИХШХЕГ-ын Дорноговь аймаг дахь газрын дарга Г.Эрдэнэцогт нар Эрээн хотын орлогч даргыг хүлээн авч сум орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, онцлог байдлын талаар танилцуулсан юм.

Тэрээр Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Замын-Үүд суманд байгуулж буй хөл бөмбөгийн талбайн ажил байдалтай танилцан хоёр хотын хүүхэд залуусын дунд хөл бөмбөгийн тэмцээн хамтран зохион байгуулах боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар сумын удирдлагуудтай ярилцаж шийдэлд хүрсэн байна. Удахгүй хоёр хотын хүүхэд залуус энэхүү ногоон талбайд хөл бөмбөгөөр өрсөлдөх болжээ.

Хил залгаа оршдог Замын-Үүд,  Эрээн хот нь  хоёр улсын худалдаа эдийн засаг, бизнесийг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг  боомт хот бөгөөд  энэ онд болсон  Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын оролцсон  гурван улсын чуулга уулзалтаар Замын-Үүд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, Эрээн хотын дунд сургуультай  хамтран ажиллах гэрээ байгуулсан нь хоёр хотын хамтын ажиллагаа хэрхэн өргөжин тэлж буйг харуулсан үйл ажиллагаа хэмээн талууд онцолсон юм.    

Х.Эрдэнэбулган

              

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд