Монголын сор бүтээлүүд Японд эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол Улсын Морин хуурын чуулгын морин хуурч А. Дэлгэрмаа Японы нэрт төгөлдөр хуурч Казуоки Фүжитэй хамтран “24 прелюд” цуврал бүтээлийг бүрэн эхээр нь Японы үзэгчдэд энэ сарын 20-нд толилуулна.
Тоглолтод алдарт С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Г.Жамьян, Н.Жанцанноров, Б.Шарав нарын бүтээлүүд эгшиглэх юм.
Тоглолтын зохион байгуулалтыг Японы "Million concert management" компани хариуцаж, "JT art hall" хэмээх хүнд бүхий концертын танхимд Японы нэрт төгөлдөр хуурч Казуоки Фүжитэй хамтарч буйгаараа онцлогтой.
ХБК, Улсын филармони, Морин хуурын чуулга уг арга хэмжээнд дэмжигчээр оролцож байгаа юм.
Ж.Болор