Жендерийн тэгш байдлын нөхцөл байдлыг үнэлүүлэхээр ТББ-тай гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-09-13 15:06:39
Дундговь /МОНЦАМЭ/ Жендерийн тэгш байдлын аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн нөхцөл байдлыг иргэдийн оролцоотой тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ энэ сарын 11-ний өдөр “Дундговь-Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ” ТББ-тай  гэрээ байгууллаа.
“Иргэний нийгмийн байгууллагуудын сүлжээ” ТББ нөхцөл байдлыг тодорхойлохдоо бичиг баримтын судалгаа авч, хүйсээр ангилсан мэдээллийг цуглуулж нэгтгэн дүн шинжилгээ хийхээс гадна бүлгийн ярилцлагаар орон нутагт хэрэгжиж буй хөгжлийн гол бодлого төлөвлөлтийн үр шимийг хүртэгчдийн нөхцөл байдлыг тодруулах, түүний дотор үр шимийг нь хангалттай хүртэж чадахгүй “орхигдсон" бүлгийг илрүүлэн, тэдний хэрэгцээг нь гаргаж ирэх ажээ.
Мөн ганцаарчилсан ярилцлагаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах орон нутгийн тогтолцоо, түншлэлийн мэдлэг чадавхийг тодорхойлж, холбогдох албан хаагчдаас жендэрийн мэдлэг туршлага болон стратегид тусгуулахыг хүсч буй асуудал, арга хэмжээний талаар асуулга судалгаа авах юм байна.
Нөхцөл байдлын үнэлгээг хийсний үндсэн дээр Жендерийн тэгш байдлын  дэд хөтөлбөрийг боловсруулж, 12 дугаар сард аймгийн ИТХ-аар батлуулах юм.               
Д.Алтантогос
 

Холбоотой мэдээ