Иран ОХУ-ын "Т-90" танкийг худалдаж авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-10 11:06:30

ТЕГЕРАН. /IRNA/. Оросын “T-90” танкийг Иран худалдаж авахаар төлөвлөж байгаа бөгөөд гэрээ байгуулах цэргийн шинжээчээ ОХУ руу илгээнэ гэж Ираны Армийн хуурай замын хүчний командлагч, бригадын генерал Ахмад Реза Поурдастан мэдэгдэв.

Цэргийн техник нийлүүлэх салбарт Иран-ОХУ хамтран ажилладаг бөгөөд Оросын “T-90” танкийг худалдан авах тухай бид хэлэлцэж байна гэж Поурдастан мэдэгдсэнийг “Tasnim” агентлаг уламжилжээ.

Худалдаа, эрчим хүч, цэрэг, техник зэрэг олон салбарт Иран-ОХУ хамтран ажилладаг. ОХУ-ын Ерөнхийлөгчийн цэргийн техникийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан зөвлөх Владимир Козин 11 дүгээр сарын 25-нд, ОХУ-ын зэвсгүүдийг Иран сонирхож байна гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долдугаар сарын 14-нд Иран “5+1” бүлэгтэй цөмийн гэрээ байгуулсан билээ. Ингэснээр Ирантай цэргийн хамтын ажиллагаа явуулах боломжтой болсон юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ