З.Энхболд: Ерөнхийлөгч төсвийн бодлогоо эргэн харж, засах боломж олгох үүднээс хориг тавилаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын баталсан ирэх 2018 оны төсвийн зарлагын хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хэсэгчлэн хориг тавьсантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр, Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний хувьд төсвийн бодлогоо эргэн харж, сахилга бат, хариуцлагыг эрхэмлэсэн хэмнэлтэй, үр ашигтай төсөв батлахыг УИХ-д сануулж, засах боломж олгох үүднээс хориг тавьж байна хэмээв.
2347 өдөр