ӨВ СОЁЛ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд өнө эртний төрт улсын түүхтэй, соёлын дурсгалын арвин өвтэй ард түмэн. Хэдийгээр, манай улсад нийтэд ил тавиагүй 100 мянга гаруй хосгүй түүхийн дурсгал байдаг ч тэдгээрийг хадгалах стандартын орчин байдаггүй нь харамсалтай. Харин 2019 онд Засгийн газраас нэгэн онцгой шийдвэр гаргасан нь олон улсын стандартад нийцсэн, хадгалах орчныг бүрэн шийдвэрлэсэн Чингис хаан музей байгуулах явдал юм. Музейн барилгыг 1.6 жилийн дотор барьсан бөгөөд 6 мянга гаруй дурсгалыг стандартын орчинд хадгалах боломж бүрдэж байна. Нөгөөтээгүүр музей нь гадаад, дотоодын аялал, жуулчлалыг татахын зэрэгцээ хүн төрөлхтний түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр, гавьяаг дэлхийд сурталчлах нэгэн үүд болох юм. Тус музейн захирал, академич, доктор, профессор С.Чулуунтай ярилцлаа.
905 өдөр