"Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо" тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа болов
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдэл, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, бохирдолгүй, цэвэр техник технологи нэвтрүүлэх, дэлгэрүүлэх ажлын хүрээнд аймгийнхаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мэргэжлийн аж ахуйн нэгжүүдээс зөвлөмж авах, иргэд өөрсдийн боломж нөхцөлд тохирох, байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, утааг бууруулах бараа, бүтээгдэхүүнийг үзэж, судалж, мэдээлэл авах, худалдан авах боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо" тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
2552 өдөр