“Олон ястны телевиз” Юнивишн үйлчилгээнд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-11 13:58:13
Ховд /МОНЦАМЭ/ Монголын телевизийн салбарыг HD телевизийн шинэ эрин рүү хөтөлж буй Юнивишн үйлчилгээнд Ховд аймгийн орон нутгийн телевизүүдээс хамгийн анх "Олон Ястны телевиз" холбогдож, контентоо дуу, дүрсний өндөр чанартайгаар энэ сарын 12-ны өдрөөс эхлэн үзэгч олондоо дэвшилтэт технологиор дамжуулан хүргэхэд бэлэн боллоо.
"Олон ястны телевиз" нь 2006 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хамгийн анх FULL HD технологийг нэвтрүүлж, аливаа үйл явдлыг аймгийнхаа бүх сумдаас газар дээрээс нь шууд дамжуулах тоног төхөөрөмжөөр хангагдан тоон системд холбогдсоноороо орон нутагтаа анхдагч нь юм. 
“Unitel” групп “Univision” үйлчилгээндээ холбохдоо тус телевизийн оюуны өмчийг дээдэлж төлбөртэй контентуудыг албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгодог, өөрийн эх орны кино болон бусад контентуудыг дуу, дүрсний өндөр чанартайгаар цаг алдалгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй, өргөн цар хүрээг хамарч хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан түүгээр дамжуулан хүргэдгээр нь гол шалгуур үзүүлэлтээ болгон сонгосон байна.  
Тус телевизийн захирлаар Ч.Нямхүү 2006 оноос хойш ажиллаж, мэргэжлийн уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, орон нутгийнхны хамгийн их үзэх дуртай телевизийн суваг болтол хөгжүүлж иржээ.


                                                                                                                                                        А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ