Үндэсний өв соёл, монгол бичгээ хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ
Дундговь /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, БСУСГ-ын дарга Ц.Бумангэрэл нартай уулзаж, сонины бодлого, захиалга, монгол бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа. Энэхүү уулзалтад Монгол Улсын ардын багш Д.Төмөр мөн оролцсон юм.
1830 өдөр