Үнэт эдлэлийн худалдаачдыг эрсдэлийн үнэлгээний судалгаанд хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-15 15:20:48

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд үнэт металл болон чулуу түүгээр хийсэн эдлэлийн, мөн эртний эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгч 88 иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Аймгийн Статистикийн хэлтсээс тэднийг хамруулсан эрсдэлийн үнэлгээний судалгааг хийж байгаа юм. Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн тус судалгаанд өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэн, аж ахуйн нэгж хамрагдаад байгаа бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс хамгаалах нэн шаардлагатай ажлуудыг зохион байгуулах аж.

Иймээс энэ төрлийн арилжаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг судалгаанд идэвхтэй хамрагдаж, Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж, мэдээллээ үнэн зөв өгөхийг аймгийн Статистикийн хэлтсээс уриалж байна.    

 

Холбоотой мэдээ