Японд согтуугаар дугуй унасан тохиолдолд шийтгэл ногдуулна
ТОКИО, 2024 оны наймдугаар сарын 30 /Kyodo/. Японд ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Замын хөдөлгөөний тухай шинэчилсэн хуульд согтуугаар дугуй унасан, дугуй унаж байхдаа гар утас хэрэглэж замын хөдөлгөөнд аюул учруулсан тохиолдолд хорих ял, торгууль ногдуулах заалтыг нэмж оруулах шийдвэрийг өнөөдөр гаргажээ.
343 өдөр