Судалгаа төлөвлөлтгүй, зохион байгуулалтгүй аяллыг цэгцлэх төсөл хэрэгжиж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өргөн уудам нутаг дэвсгэртэй хүн ам цөөтэй манай улсын хувьд байгаль орчноо хамгаалах аргуудын нэг нь нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлэх явдал юм хэмээн “Хөдөө гэр” төслийг хэрэгжүүлэгчид онцоллоо.
НҮБ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Технож Бизнес инкубатор ТББ хамтран тогтвортой, өсөх ирээдүйтэй аялал жуулчлалын үйл ажиллагаанд ойн нөхөрлөлүүд, байгалиа хамгаалагч малчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Хөдөө гэр” төслийг 2019 оны зургаан сар хүртэл 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх аж.
2934 өдөр