Үерийн аюулаас сонор, сэрэмжтэй байхыг анхааруулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу долоодугаар сарын 7-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улиастай зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Хангай нуруунаас усжих Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгджээ.
76 өдөр