ХХААХҮЯ-наас 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын энэ оны 5 дугаар сарын 20-нд баталсан “Мөнгөн урамшуулал олгох тухай” тушаалын дагуу өнгөрсөн 2019 онд үндэсний 85 үйлдвэр, хоршоо, ЖДҮ эрхлэгчдэд нийт 13.219.3 тонн хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 46,828 малчин, мал бүхий этгээдэд нийт 19.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болсон. Уг мөнгийг Төрийн сангийн дансаар дамжуулан малчдын дансанд шууд шилжүүлж байна.
2021 өдөр