ҮНДЭСНИЙ АХУЙ, СОЁЛЫН ОНЦЛОГИЙГ ХАРУУЛСАН УРЛАГИЙН ТОГЛОЛТООР МОНГОЛ НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын нээлт өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд утга төгөлдөр, сүр жавхлантай эхэллээ.
Эх түүх, ёс заншлаараа дэлхийд данстай, туурга тусгаар Монгол Улсын түүх, өв уламжлал, сүр хүчийг илтгэн харуулсан уран сайхны тоглолтоор эхэлдгээрээ “Монгол наадам”-ыг наадамчин олон төдийгүй гадаадын зочин, гийчид, жуулчдын сонирхлыг ихэд татдаг билээ.
2535 өдөр