Богдхан уулын 13 аманд газар ашиглахыг хориглоод байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ өөрийн хамрах үйл ажиллагааны хүрээнд хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, тус яаманд нийслэлийн Сүхбаатар дүүргийн YIII хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж буй “СH Трейд” ХХК барилгын сууриас гарсан газрын доорх усыг зөвшөөрөлгүйгээр Сэлбэ гол руу нийлүүлж байна гэх мэдээлэл иргэдээс ирүүлжээ. Үүний дагуу байдлыг хянаж шалган тогтоож, ус шавхан зайлуулах ажиллагааг зогсоож, дээрх үйлдэлд зөрчлийн хэрэг нээжээ.
827 өдөр