ӨНӨӨДӨР: “Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-04-03 05:42:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00-13.00 цагт: Төрийн ордонд: “Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуулган болно. Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан мөн болно.  

15.00-18.00 цагт: “Туушин” зочид буудалд: “Тариалангийн сэргэлт-2023” үндэсний чуулганы хүрээнд төмс, хүнсний ногоо болон жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаантай. Утас:8810-1990.

10.00-11.30 цагт: “Диспетчерийн үндэсний төв”-д: ЖАЙКА-ийн дэмжлэгээр “Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний оролцоо ихтэй эрчим хүчний системийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарын инженер техникийн ажилчдын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд RTDS симулятор хүлээж авах ёслолын үйл ажиллагаа болно.  

10:00 цагт: БГД-ийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд:Тус дүүргийн ИТХ-ын АН-ын бүлэг Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулсантай холбоотой мэдээлэл хийнэ. Утас: 9100-0017.

10.30 цагт: МҮЭ-ийн Холбооны байранд: Тус холбооноос цалин хөлс, хөдөлмөрийн маргаан, ажил хаялт зарласан нөхцөл байдал болон нийгмийн даатгалын багц хууль, ХАБ, эрүүл ахуйн сарын аян, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9914-9240, 9511-5380.

 11.00 цагт: “Улаанбаатар банкны 3 давхарт: Нийслэлийн нийтийн тээврийн газраас шинэ чиглэл нэмэгдэж, зарим чиглэлд өөрчлөлт орж буй талаар мэдээлнэ. Утас:9600-4038.

11.00 цагт: АТГ-ын үүдэнд: "Далд хүн" ТББ-аас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зарим албан тушаалтныг авлигатай холбоотой байж болзошгүйг шалгуулах хүсэлт гаргаж байна. Утас:8806-3425.

12.00 цагт: С.Зориг агсны хөшөөний дэргэд: АН-аас нүүрсний хулгайтай холбоотойгоор "Нээлттэй микрофон" цуглаан зохион байгуулна. Утас:9100-0017.

14.00 цагт: ЦЕГ-т: Иргэдийн дансаар мөнгө оруулж, гарган татварын хууль тогтоомж зөрчин, мөнгө угаасан байж болзошгүй хэргийн талаар ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар, иргэн Мөнхцэцэг нар нотлох баримт бичиг гарган хүлээлгэн өгнө. Утас: 9919-1388.

14.00 цагт: Спортын төв ордонд: Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ЕБС-ийн сурагчдын "Улаанбаатар лиг" волейболын шигшээ тэмцээний нээлт болно. утас: 9663-5753, 9928-5651.

18.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Олон улсын уран бүтээлчдийн баярын өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Монголын нэртэй, салбар салбарын 250 гаруй уран бүтээлч урилгаар оролцоно.


-“Блюмон” төвд: “Нуугдмал ертөнц” макро гэрэл зургийн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.





Холбоотой мэдээ