Жилд 600 тонн чацаргана боловсруулах үйлдвэрийг нээлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Гачуурт тосгонд чацаргана боловсруулах үйлдвэрийг нээлээ. Жилд 600 тонн чацаргана боловсруулж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх тус үйлдвэрийг олон улсын “Ногоон Ази сүлжээ” ТББ-аас хэрэгжүүлж буй “Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэр”-ийн төслийн хүрээнд байгуулжээ. Төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж өдгөө “Жимс, жимсгэнэ тариалан эрхлэгчдийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийг нийслэлийн Хүнс, ХАА-н газартай хамтран байгуулан үйл ажиллагаагаа эхлүүллээ.
1319 өдөр