"Насны хишиг”-ийг энэ сарын 25-нд олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-наас нийгмийн
халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн энэ оны 11 дүгээр сарын
олголтын хуваарийг гаргажээ. Үүгээр:
- 11 дүгээр сарын 15-25-нд
нийгмийн халамжийн тэтгэвэр,
- 11 дүгээр сарын 15-нд онцгой
тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж,
- 11 дүгээр сарын 25-нд “Насны
хишиг”, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж,
- 11 дүгээр сарын 18-нд эх,
эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж, Хүүхдийн мөнгөн
тэтгэмж,
- 11 дүгээр сарын 15-нд
алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж,
- 11 дүгээр сарын 15-25-нд
асаргааны тэтгэмж,
- 11 дүгээр сарын 15-25-нд
ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламж,
- 11 дүгээр сарын 25-нд
хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг тус тус үзүүлэх нь.