Хуульчдын шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газрынхан түрүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 93 жилийн ой, мөн дэлхийн нотариатын өдрийг тохиолдуулан энэ сарын 13-нд Монголын нотариатчдын танхимаас байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулав.
2441 өдөр