12-хан настай хүү их сургуулийн оюутан болжээ
МОСКВА. /КП/. Мексикт анх удаа 12 настай хүүхэд оюутан болжээ. Түүнийг Карлос Антонио Сантамария гэдэг бөгөөд тэрбээр Мексикийн нэгэн томоохон их сургууль болох Үндэсний бие даасан их сургуулийн оюутан болж чадсан байна. Сантамария сургуульдаа хэдийнээ танигдсан нэгэн бөгөөд 9 наснаасаа л хичээл, сургалтаа амжилттай дүүргэж аналитик хими, биохими, молекул биологийн чиглэлээр зэрэг авчээ. Цаашид тэрбээр үргэлжлүүлэн физик, био анагаах ухааны хичээлүүдийг судлах сонирхолтой байгаа аж.
2092 өдөр