erdenebat@montsame.mn
2025-07-03 23:00:21
Малын шүлхий, хүний хорио
Тэгвэл яагаад хорио цээрийн дэглэм тогтоож, голомтод устгал явуулж дээр доргүй хөдөлж, хөрөнгө мөнгө зараад байна  вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Монгол улс олон улсын худалдааны байгууллагын гишүүн орон юм. Олон улсын энэ байгууллагын гишүүн орнууд  өөрийн орны нутаг дэвсгэрт гарсан мал, амьтаны шүлхий өвчний талаар бүрэн мэдээлэх үүрэг хүлээдэг юм байна. Энэ үүргийнхээ  дагуу зайлашгүй мэдээлэх шаардлага гардаг гэнэ. Мэдээлэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоож ажилладаг тусгай журам үйлчилнэ. Шүлхийнээс хамгаалах гол хэрэгсэл нь вакцин. Малын шүлхийний вакцинийг маш өндөр хэмжээнд битүүмжлэгдсэн орчинд үйлдвэрлэдэг өөрийн онцлогтой. Ийм орчинд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг манай улс худалдан авч  чадаж байна уу гэдэг дээр мал эмнэлгийн мэргэжилтнүүд маш их эргэлздэг юм байна. Эргэлзэхээсч аргүй байдал амьдралд бий болжээ.  Энэ зууны босгийг  алхаад манай улс малын шүлхийтэй хөөцөлдсөн байна. Тэр тоолон вакцин оруулж ирж тарьсан юм билээ. Гэвч үр дүн төдийлөн гараагүй гэнэ. Вакциний үр дүн гарахгүй байгаа нь түүний худалдан авалтын үйл ажиллагаанд эргэлзэх эргэлзээг улам бүр лавшруулаад байдаг бололтой .
2650 өдөр
Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт байгаа ажлын байр
Харин 21 дүгээр зуун гараад 20 жил болох гэж байна бид юу хийв. Хийгээгүй биш хийсэн. Гэхдээ үр дүн хараахан гарч өгөхгүй байна. Залуучууд өнгөрсөн зууны нэгэн адил алсыг зорьсон байх юм. Гэхдээ тэднээс ялгаатай нь амьдралаа дээшлүүлэх гэж харийн нутгийг зорьлоо. Ийм хүмүүсийн очих газар нь БНСУ, тэнд албан бусаар 40 мянган монгол хүн ажил хийж байна. Тус улсыг манай улсын өрхүүдийн  амьдралынх нь салашгүй нэг хэсэг нь болжээ гэж хэлэхэд хилс үг болохгүй болов уу. \ Тус улсын хөдөлмөрийн яамнаас 2018 онд 18-39 насны солонгос хэлний мэдлэгтэй гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх мэт баахан шалгуур заагаад ажиллах хүч манайхаас авна гээд 1500  квот өглөө. Энэ хүрээнд аймаг, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүд гурав хоног бүртгэл хийлээ. Тэрхүү шалгуур үзүүлэлтэд өөрийгөө тохироно, тэнцэнэ гэж үзсэн иргэд зарласан газарт хонон өнжин хүлээж байгаад 8000 хүн бүртгүүлжээ.
2664 өдөр
Банк болон ББСБ-ууд
Шалгалтын дүнгээр банкнуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13,7 хувьтай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьтай гарчээ. Активын чанарын үнэлгээ нь тухайн банкинд өөрийн хөрөнгийн дутагдал ямар хэмжээнд байна вэ гэдгийг тодорхойлох зорилготой хийгддэг үнэлгээ юм байна. Харин активын чанарын үнэлгээний гарсан дүнг Монголбанк боломжтой гэж хэлж байгаа ч зарим судлаачид сул үнэлгээ өгч байна.  Гэхдээ активын чанарын үнэлгээний дүн гарсантай холбогдуулан төв банкнаас арилжааны банкнуудад хувь нийлүүлэгчийн өөрийн хөрөнгийг энэ онд багтаан 100 тэрбум болгох үүрэг өглөө. Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100 тэрбум төгрөг болгож тогтоохоор шийдвэрлэсэн байдаг.  Энэ шийдвэрийг өөрчилж наашлуулах болсон нь судлаачдын арилжааны банкнуудад өгч байгаа үнэлгээг зөв гэж хэлэх магдлал өндөр болголоо.
2681 өдөр
Сургууль, цэцэрлэг ба гэр хороолол
2018 онд нийслэлд  төсвөөр, Азийн Хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээл, БНХАУ, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийт  20 шинэ сургууль барих юм байна. Шинээр баригдах сургуулиудыг гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлттэй уялдуулбал  сургуульгүй хороод сургуультай болох магадлалтай. Эдгээр сургуулиас гадна 47 цэцэрлэг шинээр барина гэж нийслэлээс төлөвлөжээ.Мөн сургууль, цэцэрлэгийн өргөтөгөл хийж, сургуулийн хүчин чадлыг 31480, цэцэрлэгийнхийг 11650 суудлаар нэмэгдүүлэх гэнэ. Байгаа орчноо өөрчилж шинэ шатанд гарах гэж байгаагийнхаа хувьд иргэд  газраараа хувь нийлүүлэн сургууль, цэцэрлэг, цаашлаад цагдаа, эмнэлгийн барилга барих газрыг   гаргаад өгөх болов уу. Ингэвэл  гэр хорооллын бүсэд цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихын тулд өндөр үнээр газар чөлөөлдөг явдал гарахгүй. Дэд бүтэц султай гэр хороололд сургууль, цэцэрлэг барих нь нэг төрлийн тухайн бүсэд оруулж байгаа хөрөнгө оруулалт, түүнийг дагаад ажлын байр бий болдог гэж хорооны  Засаг дарга нар ярих юм билээ. Гэр хорооллын инженерийн болон нийгмийн дэд бүтэц хүрэлцээгүй байгаа сул талыг  улс, нийслэлийн төсөв, гадаад орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг шингээх замаар давуу тал болгон ашилах боломжтой гэж эдийн засагчид байр сууриа илэрхийлэх юм билээ.
2697 өдөр
Зууханд гал байхад...
Түүхий нүүрсээр галлахгүйн тулд дулааны эх үүсвэрийг цахилгаанаар шийдвэрлэх гарц хайж байна. Цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын 110 мянган айлыг цахилгаанаар хангах дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд 2.9 тэрбум төгрөг зарцуулах аж. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд дэд станц барьж тэндэхийн цахилгааны хүчдлийг нэмэх ажлыг эхлүүлээд байна. Хүчдэл сайтай кабель шугамтай болсоноор энэ хорооны өрхүүд ирэх өвлөөс эхлэн цахилгаанаар гэрээ халаах боломжтой болох юм байна.    Ер нь төвийн шугам сүлжээнд хамрагдаагүй айл өрхүүдэд 2018 онд цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, боловсруулсан түлш олгоход 1.4 тэрбум, 80 мянган тонн хагас коксжсон түлшний үнийн зөрүүд 3.1 тэрбум төгрөг олгох болжээ.
2703 өдөр
Иргэдийн найдлага нийслэлийн бүтээн байгуулалт хувийн хэвшлийн боломж
 Ер нь гэр хорооллын өрхийн нэг жилийн хэрэглээний зардал 1,210,000 төгрөг, түүнийг 12 сард  хуваахаар 60-130 мянган төгрөг болно  гэсэн тооцоо гарчээ.  Гэтэл орон сууцны өрхийн нэг жилийн хэрэглээний зардал 910 мянга 50  төгрөг  байдаг аж. Энэ нь сард 85-95,000 төгрөг болдог гэнэ . Амьдрах нөхцөл  доогуур боловч орон сууцанд амьдардаг иргэдээс илүү зардал гэр хорооллынхон  гаргаж байна. Гэр хороолол хэсэгчилсэн “Дэд бүтцийн төв”-тэй  болсоноор нэг өрх  шугам сүлжээ ашигласныхаа  төлөө нэг жилд сая 562 төгрөг болж зардал буурах  тооцооо гарчээ.    Улаанбаатар хотын хамгийн их агаар, хөрсний бохирдолтой хэсэг гэгдэх Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрийн 232 нэгж талбар (хашааны газар)-ыг хамарсан12,12 га газарт  “Дэд бүтцийн төв” –ийн нийслэлийн төсвийн хөрөнгөөр барина. Уг төсөл нь  гэр хорооллын хамгийн анхны загвар  болох гэнэ.
2711 өдөр
Монгол хүүхдүүдийн гэрэл, сүүдэр НҮБ-ын хүүхдийнэрхийн хороонд
Төв орон нутгийн хүүхдийн байгууллагын мэдээллээс харахад жилд 10 мянган хүүхэд зуны амралтаараа  морь унаж уралдаанд оролцдог, оролцогчдын 0.04 хувь нь хүнд, хүндэвтэр гэмтэж, зохих үйлчилгээг авсан байна. Хурдан морины уралдаанч хүүхдийн 50 хувь нь 7-9 насандаа, 31 хувь нь 7 нас хүрэхээс өмнө, 20 хувь нь 10 ба түүнээс хойш насандаа хурдны морь унаж уралджээ. Хурдны морь эхэлж  унаж буй хүүхдийн  дундаж  нас  8 байна. ҮСХ-ны 2014 оны нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хурдан морьны уралдаанч хүүхдийн талаар бүлэг асуулт оруулж дүнг гаргахад улсын хэмжээнд 4-15 насны нийт хүүхдийн 5 хувь нь  2012 оны 11 сараас нэг жил хүртэл хугацаанд хурдан морь унасан байна. 4-15 насны хөвгүүдийн 10, охидын нэг хувь нь хурдан морь унажээ. Хурдан морины хүүхдийн тал нь хамгийн сүүлд хурдан морь зайдан унаж уралдсан байна. Морь зайдан унах нь 10-15 насны  хүүхдэд  элбэг /60хувь/ тохиолдог гэж Засгийн газар илтгэжээ.
2778 өдөр
Байгалийн үзэгдэл, гамшгийн нөхцөл
Хүн ам сийрэг хот суурин газар цөөн, Монгол орны хувьд ийм үзэгдэл зуны улиралд элбэг тохиолддог. Тэр бүхнийг гамшиг гэж үзэхгүй. Гэхдээ бага орон зайд болсон дээрх байгалийн  үзэгдэлд Орхон, Булганы цахилгаан түгээх сүлжээ (ОБЦТС)-ний цахилгаан дамжуулах 13 тулгуур багана унаж, гэрэл цахилгаан тасарч, тэнд сэргээн босголт явагдсанаар гамшиг болон хувирсан юм. Түүнээс биш хүн ард, нийгэмд эдийн засгийн хохирол үзүүлээгүй нөхцөлд цасан нуранги аянга, цахилгаан цахиж, хүчтэй салхилан, азарган бороо орж, том том мөндөр буух нь байгалийн  үзэгдэл болох юм. ОБЦТС тулгуур баганыг сэргээн зөөвөрлөх хийгээд материалын зардалд  төсвөөс 426 сая 249 мянга 500 төгрөг гаргасан байна. Ер нь оны эхний найман сард байгалийн гамшиг, малын шүлхий, цэцэг өвчнийг эмчлэх бодит хохирлыг нөхөн төлөх тухайн голомтод ажилласан албан хаагч иргэдийн томилолт, урамшуулалд 2017 оны эхний найман сарын байдлаар улсын төсвөөс 6 тэрбум 678 сая 176 мянга 400 төгрөг гарсан байна.
2806 өдөр
Төрөөс гадуур хүүхэд хамгаалах тогтолцооны сул тал
Цаашид энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлах талаар, төр нь төр шиг, төрийн байгууллага албан тушаалтан нь хариуцсан ажилдаа эзний ёсоор хандах, шинэ стратеги боловсруулан мөрдөх шаардлага гарч ирлээ. Хүүхдүүдэд тэр дундаа охин үрсэд нүүрлэх энэ аюулыг зайлуулах ажил одоогоор Төрийн бус байгууллага, сайн санаатай гадаад иргэдийн хандив тусламжаар явж байна. Хүүхдүүдийг хамгаалах тогтолцоо ийм сул төрөөс гадуур байгаа нь тэднийг “араатан”-ы  аманд хаяж өгснөөс өөрцгүй юм.  Муухай үйлдлийг “санах нь сарнаар явах нь нарнаар “ гэдэг шиг өнөөдөр хоорондоо  баахан сошиалдаад маргааш мартаж болохгүй. Одоо төрөөс гадуур байгаа хүүхэд хамгааллын сул тал нь аав, ээжийнхээ алганы толин дээр өсөн, торниж  байх алаг үрсийг аюулын ангал руу зуу  зуугаар  нь  түлхэж байна.
2814 өдөр