Өмнөговь сумын эмнэлэг автомашинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Өмнөговь суманд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн хавар очиж уулзалт хийсэн байна. Энэ үеэр тус сумын Хүн эмнэлгийн автомашиныг яаралтай шинэчлэх шаардлагатай байгааг ерөнхий эмч Ч.Өргөжих хэлж, шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэхүү хүсэлтийг хүлээн авч хамгийн сүүлийн загварын “Nissan X-Trial” маркийн жийп машиныг өнгөрсөн долоо хоногт хүлээлгэн өгсөн байна. Ингэснээр Өмнөговь сумын хүн эмнэлэг хамгийн сүүлийн үеийн загварын цоо шинэхэн “Nissan X-Trial” маркын жийп машинтай болоод байна. Сумын хүн эмнэлгийн жолооч Б.Алтанхуягт машиныг хүлээлгэн өгөхдөө “Жийп машин зөвхөн дарга нарт биш харин жирийн иргэдийн эрүүл мэндийн төлөө явдаг Хүн эмнэлэгт байх нь чухал” хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэлсэн байна.
Увс аймаг Б.Батхүү