Монгол Улсын аварга Ч.Санжаадамба үзүүр түрүү булаалдахаар боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмын наймын даваанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Монгол Улсын аварга С.Мөнхбатыг амалж давлаа.
Монгол Улсын аварга Ч.Санжаадамба энэ даваанд тунасан Монгол Улсын арслан Н.Батсуурь, улсын заан Н.Жаргалбаяр нарын хэн давсантай нь түрүү бөхийн төлөө уран мэхээ уралдуулан, хүчээ сорин барилдахаар боллоо.
Д.Өлзий