Баасан гараг бүр цас цэвэрлэдэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом суманд нийтийн цас цэвэрлэгээ зохион байгууллаа.
Өнгөрсөн сарын сүүлээр орсон их цас дулаарсны улмаас хайлж улмаар мөстсөн учраас гудамж талбайн хальтиргаа гулгаа ихдэж, автомашинууд мөргөлдөж шүргэлцэх, явган зорчигчид унаж хөл гараа бэртээх, эрүүл мэндээрээ хохирох зэрэг явдал газар аваад байсан юм. Иймээс Улаангом сумын Засаг дарга захирамж гаргаж долоо хоног бүрийн 5 дахь өдөр бүр цас цэвэрлэдэг уламжлалтай болоод байна. Өнгөрсөн долоо хоногт болсон цас цэвэрлэгээнд төрийн албан хаагчид идэвхтэй оролцсон бол энэ удаагийнхаар хувийн хэвшлийнхнийг ч өргөнөөр хамруулахаар болсон байна.
Увс аймаг Б.Батхүү