“Euroasia” олон улсын кино наадам болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-07-04 16:01:14
Улаанбаатар / МОНЦАМЭ/. Казахстан улсын Астана хотод энэ сарын 1-7-нд Евро азийн олон улсын кино наадам 14 дэх удаагаа болж байна.

Наадмын хүрээнд төсөл шалгаруулах уралдаант хэсэг 2 дахь жилдээ болж байгаа бөгөөд төслийг Евро азийн улсууд дундаас шалгаруулах юм. Эхний шатанд 10 төсөл шалгарч үлдсэнээс 1-2 төслийг шалгаруулж наадмаас санхүүжилт олгосон байна. Мөн уралдаант хэсгээс гадна уран бүтээлчид төслөө танилцуулж байгаа нь хамтарсан бүтээл хийх боломжийг бүрдүүлж байна. Уг кино наадамд Монгол Улсыг төлөөлөн “А-Артист” продакшны захирал, найруулагч, жүжигчин Т.Алтантуяа оролцож бизнесийн хоёр төсөл,  “Дижитал агуулга” ХХК төслөө танилцууллаа гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.

関連ニュース