Аймаг, сумдын баяр наадмын тов гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР 
                                                                    
	Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор аймаг, сумдын баяр наадмын товыг эцсийн байдлаар баталжээ. Сүхбаатар аймгийн баяр наадам 07 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд Баруун-Урт суманд болох бол сумдын баяр наадам 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд болох аж.
	
Мөн төрийн их тахилгат Алтан дарь овооны тахилга ирэх сарын 27,28,29-ний өдрүүдэд болох бөгөөд эдгээр баяр наадмуудыг зохион байгуулах салбар комиссууд байгуулагдан бэлтгэл ажилдаа ороод байна. Баяр наадмын бэлтгэл 40 гаруй хувьтай үргэлжилж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
	
Алтан дарь овооны их тахилгатай хамт Зүүн бүсийн хурд-2018 хурдан морины уралдаан болно гэж яригдаж байсан ч одоогоор эцэслэн тодорхой болоогүй байгаа гэнэ.
Мөн төрийн их тахилгат Алтан дарь овооны тахилга ирэх сарын 27,28,29-ний өдрүүдэд болох бөгөөд эдгээр баяр наадмуудыг зохион байгуулах салбар комиссууд байгуулагдан бэлтгэл ажилдаа ороод байна. Баяр наадмын бэлтгэл 40 гаруй хувьтай үргэлжилж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Алтан дарь овооны их тахилгатай хамт Зүүн бүсийн хурд-2018 хурдан морины уралдаан болно гэж яригдаж байсан ч одоогоор эцэслэн тодорхой болоогүй байгаа гэнэ.
	Т.Одончимэг
                
                
                 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    