СҮХБААТАР: Ганга нуурыг хамгаалах төслийн хоёрдугаар шатны ажлыг улсын комисс хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-27 16:52:30

Баруун-Урт, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ганга нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах төслийн хоёрдугаар үе шат хэрэгжиж, улсын комисс хүлээж авлаа.


Энэ шатанд газрын доорх усны эх үүсвэрийг сэргээх, Ганга нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах, хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах гэсэн гурван багц ажлыг хийжээ.


 

Төслийн хоёрдугаар үе шатыг улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлуудыг багц тус бүрээр танилцуулбал:

 

Багц-1: Газрын доорх усны эх үүсвэрийг сэргээх ажлын хүрээнд

•Ганга нуур орчмын гидрогеологийн нарийвчилсан зураглал хийх

•Ганга нуурыг тэтгэж буй булгуудын тэжээлийн бүсийн хил заагийг судлан тогтоох, зураглах

•Булгууд болон нуурын горимын ажиглалт-мониторингийн ажил

•Булгуудын усыг нуурт дөхүүлэх сувгийг байгуулах ажлын техникийн шийдэл, оргихын булгаас Ганга нуур хүртэлх явган зам, нуурын мандалын ажил

•21 булгийн усанд тогтвортой изотоп (2H, 18O)-ийг шинжилж дэлхийн хур тунадасны изотопын өгөгдөлтэй харьцуулах, цацраг идэвхт изотоп (3H)-ийн шинжилгээгээр булгуудын усны насыг тодорхойлох

•Ганга нуурын тухай судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг нэгтгэн ном хэвлүүлэх

 

Багц-2: Ганга нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах ажлын хүрээнд:

•Ганга нуурын эрэг орчимд салхины элэгдэл, элсний нүүдлээс хамгаалах механик хамгаалалт

•ГН-2 дугаартай хайгуулын цооногийг ашиглалтын цооногт шилжүүлэн тоноглох, ГН-2 худгаас нуур луу татсан шугамд холбож, нуурын усыг зохиомлоор сэлбэх

•Цооногт суурилуулсан тоног төхөөрөмжийг хүйтний улиралд хөлдөөхгүй байх үүднээс гадна барилга угсралтын ажил

 

Багц-3: Хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, ойн төгөл байгуулах ажлын хүрээнд:

·Ойн зурвасыг Ганга нуурын хамгаалалтын хашаанаас 20 м зайд нуураа дагасан 19 мянган мод суулгах

·Модны нүх бүрд 11 эгнээ 33000 м дуслын усалгааны систем

·ГН-2 худгаас дуслын усалгааны систем хүртэлх 650 м, 75 мм-тай төв шланк угсралтын ажил,

·Ганга нуурын Оргих булаг руу 300 м урт, 1.5 м өргөн эко хавтан ашиглан явган зам тавих,

·Ганга нуурын тохижилттой, чулуун овоотой хэсгийн голд нуур талдаа 4x5 хэмжээтэй модон материалаар 1 сүүдрэвч, 1.5 м урттай хоёр сандал байрлуулсан байна.


 

Эдгээр ажлын гүйцэтгэлд аймгийн Засаг даргын А/511 тоот захирамжаар томилогдсон барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс аравдугаар сарын 24-нд ажиллаж, нийт гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.

 

関連ニュース