Ачааны автомашинууд ихэвчлэн даац хэтрүүлсэн зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-27 20:56:11
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас хөдөлгөөнд оролцож байгаа ачааны том оврын автомашинуудад хяналт хийхэд ихэвчлэн даац хэтрүүлсэн, бүрэн бус техниктэй, даатгалд хамрагдаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Шалгалтаар тээвэр хийж байгаа 180 автомашинд хяналт хийж 155 зөрчил илрүүлж 22 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 133 жолоочид 2 сая 550 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Тус аймгийн Хоймор нутгийн тээвэрчид  хоршоонд 51 жолооч бүртгэлтэй байдаг боловч 33 нь үйлчилгээнд явж байгаа учраас шалгалтанд хамрагджээ. Ачааны автомашинуудыг шалгалтанд хамруулснаар бүрэн бус техникээр хөдөлгөөнд оролцуулахгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж үйлчилгээнд явснаар болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэдгийг Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад А.Эрдэнэзул мэдээллээ.
Б.Гантуяа     
 
関連ニュース