Нохой чарганы уралдааныг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөсний баярын үеэр нохой чарганы үзүүлбэр болон уралдаан зохион байгуулахыг аймгийн Онцгой комиссоос хориглолоо.
Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Мөсний баярын үеэр нохой чарганы үзүүлбэр, уралдаан зохион байгуулагдаж ирсэн билээ. Харин энэ жилийн хувьд шүлхий өвчин бусад аймагт гарч хүрээгээ тэлж байгаа учраас аймгийн Онцгой комисс хуралдаж гадна аймаг сумаас мал, амьтаныг Хөвсгөл аймагт оруулахгүй байх шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу Мөсний баярт нохой чарганы үзүүлбэр болон уралдааныг хориглосон байна. Гэхдээ Мөсний баярын үеэр Оросын уран гулгалтын үзүүлбэр, мото спортын үзүүлбэр, дугуйн уралдаан, 50 хүнтэй хоккейн багийн тоглолт зэрэг олон сонирхолтой тэмцээн наадам болох ажээ.

Б.Гантуяа