Аймгийн алдарт уяачаар 11 уяач тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Улиран одож буй Гал тахиа жилд хурдан хүлгээ уяж сойж, аймаг сум, бүсийн наадамд айраг түрүү авч амжилттай уралдаж, аймгийн алдарт уяачийн болзол хангасан уяачид цол хэргэм, шагналаа гардлаа.
Шороон нохой жилийн босгон дээр аймгийн алдарт уяач цол тэмдгээр 11 уяач шагнуулав. Аймгийн алдарт уяачаар Айраг сумын Сүрэнгийн Түмэнбаяр, Мандах сумын Цэрэндашийн Чулуу, Нэрэнзавын Төмөртогоо, Сайншанд сумын Түдэвдоржийн Батгэрэл, Өргөн сумын Жамбалдоржийн Сүхбаатар, Дэлгэрэх сумын Очирпүрэвийн Батжаргал, Лувсандашийн Лхагвасүрэн, Цагаан-Өвгөний Жадамбаа, Цэндийн Пүрэвзав, Сүндэвийн Мөнхбат, Даланжаргалан сумын Дэмбэрэлийн Ганболд нар тодорчээ.
Тэд аймаг сумын наадамд олон айраг түрүү авсан байна. Шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг, “Хутагтын хурд” МСУХ-ны тэргүүн Н.Бүрэнбат нар гардуулав.
Аймгийн аварга тариаланчаар Айраг сумын Галсандоржийн Лантуу, Сайншанд сумын Баяртогтохын Бадамжав, Ухнын Одбаяр, Эрдэнэ сумын Хүрэлтогоогийн Чулуунбаатар, Даланжаргалан сумын Цагааны Бат-Очир нар шалгарав.

Х.Эрдэнэбулган