Цусны төв ISO 9001:2016 стандартын гэрчилгээний болзол хангав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ нь 2014 оноос эхлэн Чанарын менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж, өнгөрсөн есдүгээр сард “SFCS” ХХК-иар урьдчилсан аудит хийлгэсэн бол өнөөдөр баталгаажуулах аудитыг хийлээ.
Өмнөх аудитаар өгөгдсөн 9 зөвлөмжийн дагуу нийт 15 ажлыг төлөвлөн амжилттай хэрэгжүүлсэн байна. Баталгаажуулах аудитаар ямар нэгэн үл тохирол, нэмэлт зөвлөмж гараагүй бөгөөд тус төвд чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлснийг үнэлсэн байна.
ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хэлэхдээ, “Манай төвийнхөн Чанрын менежментийн ISO 9001:2016 стандартад хүрэх гэж тодорхой төлөвлөгөө боловсруулж 3 жил гаруйн хугацаанд шаргуу зүтгэсэн. Өнөөдөр зорилгодоо амжилттай хүрсэндээ сэтгэл нэн хангалуун байна. Энэ хугацаанд бид төвийн лабораторийн үйл ажиллагааг ISO MNS 15189:2015-аар магадлуулан, энэ онд дахин 4 жилээр амжилттай сунгуулаад байна. Бид алсын хараагаа “Цус сэлбэлт судлалын чиглэлээр Азидаа тэргүүлэгч орны нэг болно” хэмээн тодорхойлсон. Өнөөдөр ISO 9001:2016 стандартын гэрчилгээний болзол хангасан нь алсын хараандаа тусгасан том зорилгоо биелүүлэх алхам болж байна. Цаашид энэ түвшинг хадгалан улам сайжруулж ажиллах болно” гэв.

Ж.Болор