100 гаруй наймаачнаа төлөөлж нүцгэлсэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
	Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Хархорин" худалдааны төвийн гадна талбайд хувийн наймаа эрхэлдэг иргэн С.Мэшэгээ өнөөдөр "Хангарьд" ордны үүдэнд нүцгэлж эсэргүүцлээ илэрхийллээ.  НИТХ-ын тэргүүлэгчидтэй уулзах гэхэд түүнийг оруулаагүйн улмаас ийнхүү нүцгэлжээ.
	С.Мэшэгээ “Бид 8 дугаар сарын 16-ны өдөр гудамжинд худалдаа эрхлээд зогсож байсан. Гудамжинд худалдаа эрхлэгчид зохион байгуулалтад орж улсад татвар төлөөд албан ёсны зөвшөөрөлтэй зогсох гэж сүүлийн хоёр хөөцөлдөж  байгаа. "Хархорин"  худалдааны төвийн түрээслэгчид ч биднийг маш их дарамталсан.
	Тэр өдрөө дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай уулзахад “Та нарыг зохион байгуулалтад оруулах боломж байгаа. Гэхдээ Нийслэл дэмжихгүй байна” гэсэн. Үүний дараа 9 дүгээр сарын 6-ны өдөр хотын захирагч С.Батболд Баянгол дүүргийн Засаг даргад “Ажлын байраар ханга” хэмээн үүрэг өгсөн байдаг. Гэтэл С.Одонтуяа “Журманд өөрчлөлт оруулж байж зөвшөөрнө” гэсэн. Иймээс бид 9 дүгээр сарын 19-ний өдөр суулт, 25-ны өдөр өлсгөлөн зарласан. НИТХ-ын даргаа хурдан томилоод бидний асуудлыг анхааралдаа аваач ээ” гэв. Тэр "Хархорин" худалдааны төвийн гадна худалдаа эрхэлж байсан 100 гаруй наймаачныг төлөөлж байгаа аж.
Ж.Батсайхан
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    