“SUNRISE 2017 MONGOLIА” хөгжмийн наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жинхэнэ "DJ FESTIVAL" мэдрэмжийг өгдөг “SUNRISE 2017 MONGOLIА” хөгжмийн наадам энэ сарын 4-нд 20:00-04:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.
MNG EVENT 30 мянган залуусын эрч хүч, эв нэгдэл, хөгжмийн мэдрэмжээр нь нэгтгэхээр ажиллаж байна.
Наадамд “Харанга”, “Гурван охин”, “Нисванис”, “Recon”, “UFO” хамтлаг оролцохоос гадна Б.Амархүү, Б.Тэнүүн, Ука нарын дуучид ая дуугаа өргөх юм байна.
Энэ жилээс эхлэн Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнд MAIN DJ FESTIVAL AREA /Паркын хамгийн том талбай/, ROCK LIVE MUSIC AREA /Хиймэл зүлэгтэй тайз/, RnB HIP HOP AREA /Усан онгоц/, SALSA AREA /Саравчтай хэсэг/ гэсэн 4 хэсэгт зохион байгуулах юм.
Тасалбар нь 20 мянган төгрөг байх аж.

Ж.Болор