Манай гимнастикчид Сингапурт ур чадвараа сорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрт багтсан уран сайхны гимнастикийн 14 дэх удаагийн Сингапурын нээлттэй олон улсын тэмцээн энэ сарын 14-19-нд болж байна.
Mev тэмцээнийг олон улсын шүүгч Б.Эрдэнэзаяа дэнслэх бол дасгалжуулагч Б.Оюуны удирдлага дор тамирчин Х. Ундрам, У.Айына нар өрсөлдөх юм. Х.Ундрам өнөөдөр цагариг, бөмбөг гэсэн төрөлд хүч үзэх бол маргааш туузтай дасгалд ур чадвараа сорино. Өсвөрийн бяцхан тамирчин У. Айына маргааш тэмцээндээ оролцож эхэлнэ.

Д.Өлзий