Ахмад тэшүүрчид Нидерландаас 4 цом хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-03-30 12:55:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нидерландын Хэрэнвен хотноо энэ сарын 20-21-нд болсон гүйлтийн тэшүүрийн холын зайн мастеруудын олон улсын тэмцээнд хурдаа сорьсон ахмад тамирчид нас насны ангилалд тэргүүлж, цом, өргөмжлөл хүртжээ.

Монголын тэшүүрийн мастеруудын холбооны гишүүн, тэшүүрийн спортын мастер М.Цэцгээгээр ахлуулан ОУХМ Л.Алтанцэцэг, ОУХМ Н. Эрдэнэтуяа, спортын мастер М.Мөнхцэцэг нар тус тэмцээнд өөрсдийн нас насны ангилалдаа 5000 метр, 3000 метрийн зайд уралдан ийнхүү Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулжээ. Тэд өнөөдөр эх орондоо ирэх юм.

Д.Өлзий

関連ニュース