ХӨВСГӨЛ: Ү.Энхжин уран бичлэгийн үзэсгэлэнгээ толилуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-26 17:08:40

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн өдөр “Иргэний андгай өргөх ёслол”-ыг Төрийн ордны Их Монгол танхимд зохион байгуулж, 871 орчим сурагч оролцон иргэний андгай тангараг өргөлөө. 


Энэ үеэр Монгол Улсын Их Сургуулийн 3-р түвшний оюутан Ү.Энхжин өвөг дээдсээс хэдэн зууны туршид үеэс үед дамжуулан өртөөлөн  өвлүүлэн үлдээсэн үнэт өв, түүх шастираа туурвин бүтээж ирсэн соёл, монгол уран бичлэгийн үзэсгэлэнгээ төрийн ордонд гаргалаа.


Ү.Энхжин “Монгол бичиг бол бидний түүх, бахархал, тусгаар тогтнол. Тиймээс энэ өдөр хүүхэд, багачууд, залууст үндэсний бичгээ хичээнгүйлэн сайн суралцахыг уриалж, уран бичлэгийн үзэсгэлэнгээ толилуулж байна” гэдгийг онцолж байлаа.


Ү.Энхжин Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын сургуулийг 2023 онд төгссөн.




2022 оны "Монгол Улсын онцлох хүүхэд",  "Монголын сайхан бичигтэн", "Мөнх тэнгэрийн бичиг" олон улсын уралдааны тэргүүн байрын шагнал хүртсэн юм.


Энэ удаагийнх түүний  5 дахь удаагийн удаагийн бие даасан үзэсгэлэн юм.




 

関連ニュース