ХӨВСГӨЛ: “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-19 16:40:04

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 2020 оноос эхлэн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр” хэрэгжиж байна.


Тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр 1.4 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгасан байна.


Энэ онд “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнуудад нярайн эндэгдлийг бууруулахад шаардлагатай 4D суурин эхо, нярайн дулаацуулах ширээ, нярайн шарлагын аппарат болон шээсний бүрэн анализатор, Шинэ-Идэр сумын Эрүүл мэндийн төвд зөөврийн эхо аппарат зэрэг 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тоног төхөөрөмжийг 11 сумын Эрүүл мэндийн төвд олгожээ.


Мөн бүх сумын Эрүүл мэндийн төвүүд биохимийн бүрэн анализатор аппараттай болсон нь иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг, түргэн шуурхай цаг алдалгүй хүргэх боломж бүрдсэн байна.


Хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг олгосон бол цаашид эмч ,мэргэжилтнүүдийг чадавхжуулах, туршлага солилцох, мэргэжил арга зүйгээр хангах зэрэгт анхааран ажиллах юм. 

 

関連ニュース