ХӨВСГӨЛ: Угийн бичгийн сургалт, лавлагаа авах боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт иргэдэд угийн бичгийн сургалт зохион байгуулах, арга зүйн мэдээлэл, лавлагаа авах танхимын үйлчилгээг Хүүхдийн ордон буюу гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвд шинээр байгуулав.
Хөвсгөл аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас тус танхимд угийн бичиг болон сумдын түүхэн 70 гаруй ном, хаад ноёдын угийн 27 зураглал, Далайчойнхор, Эрдэнэдүүрэгч, Мэргэн гүн, Ахай бэйс, Далай гүний зэрэг 6 хошууны 80 гаруй хуудас түүх, сумдын угийн зураглал зэрэг ховор түүхэн материалуудыг хүлээлгэн өглөө.
Иргэд хуваарийн дагуу танхимаар үйлчлүүлж, угийн бичгийн сургалтад хамрагдаж, угийн бичигтэй холбоотой материал судалж, өөрийн угийн бичгээ хөтлөх, эхлүүлэхэд арга зүй авч хамтран ажиллах боломж бүрдэж байна.
Тус ажлыг аймгийн ЗДТГ,
ХГБХХГ, СУАЖЗГ хамтран хэрэгжүүлж байна.


Ulaanbaatar