ӨНӨӨДӨР: "Мөнх тэнгэрийн бичиг-2025" олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-21 07:20:45

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


-Монгол бахархлын өдөр тохиож байна- 


08:00 цагт: Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол эхэлнэ.

08.10 цагт: Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол эхэлнэ.

10:00 цагт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.

10:00 цагт: МУИС-д 1995 онд антропологи, археологийн тэнхим байгуулж Монгол Улсад энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхт 30 жилийн ойн үйл ажиллагаа МУИС-ийн Эрдмийн танхимд болно.

11:40 цагт: Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” тусгай үзэсгэлэнгийн нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.

12:00 цагт:  "Чингис хаан цом"-ын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

12:30 цагт: “Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ой” сэдэвт тусгай технологийн маркийн анхны өдрийн нээлт “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд болно. 

14:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг "Мөнх тэнгэрийн бичиг-2025" олон улсын уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт  Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн "Орд" арт галерейд болно. 

17:00 цагт: Уран бүтээлч Г.Мөнхболор “Зүймэл үйлүүд” 7 дахь бие даасан үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн галерейд болно. 


Спорт:

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

Урлаг соёлын тоглолт:

-"Үгүйлэгдсэн хайр" уянгын драмыг УДЭТ-ын тайзнаа толилуулж байна.

-"Сүүлчийн бороо"  мета драмын жүжиг Оросын шинжлэх ухаан соёлын төвд гарч байна.

Үзэсгэлэн:

-“Монголын их хаад” хөрөг зургийн үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд дэлгэнэ.

-Монголын шаазан ваарын үйлдвэрийн 70 жилийн түүхт ойд зориулсан цуглуулагч Х.Батпүрэвийн шаазан ваарын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна.

-УГЗ, уран барималч Ж.Нанзаддоржийн “Замнал 50” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл МУЭ-ийн арт галерейд гарна. 

-Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл "Улаан гэр" галерейд гарна. 

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарна.  

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. 

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 

-Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн үзлэг тооллогыг улсын хэмжээнд 12 дугаар сарын 4-нийг хүртэл явуулж байна. 

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 

-"Entrepreneur-2025" оны шилдэг аж, ахуйн нэгжийг шалгаруулах материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл хүлээн авна. 

Хилийн чанадад: 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Хэнтий: Өвлийн аялал жуулчлалыг дэмжин “Талын түмэн адуу” наадам зохион байгуулна.

Өвөрхангай: "Өвлийн идэш" нэгдсэн үйл ажиллагааг 12 дугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулна.

Сэлэнгэ: Монгол бахархлын өдрийг тохиолдуулан хүүхэд залуус, номын сангийн уншигчдын дунд "Чингис хааны билиг сургаал" танин мэдэхүйн цахим контент бүтээх, "Монгол бахархал" номын үзэсгэлэн гарч байна.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

関連ニュース