Утга зохиолын 2024 оны шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2025-10-30 18:59:40
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас 2024 оны утга зохиолын шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ. 


Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам өнөөдөр шилдэг бүтээлийн эздэд батламж гардуулж, баяр хүргэлээ. 


Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 391 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгадах, ашиглах, журам”-ын дагуу 2024 оны шалгаруулалтыг зохион байгуулж, улсын сан хөмрөгт худалдан авах, зохиогчтой онцгой эрх эзэмших гэрээг байгуулж байгаа юм.


2024 оны Утга зохиолын шилдэг бүтээлээр:

  • Уран зохиолын судлал, шүүмж төрөлд Р.Чүлтэмсүрэнгийн бүтээл “Өөрийгөө билүүдэхийн учир”, 
  • Утга зохиолын орчуулгын төрөлд А.Мягмаржавын бүтээл “Анна Ахматова”, 
  • Утга зохиолын хүүрнэл зохиолын төрөлд Ц.Бавуудоржийн бүтээл "Дилова хутагт” роман, С.Баттулгын бүтээл “Зүүдний хураангуй”, 
  • Хүүхдэд зориулсан уран зохиолын төрөлд Н.Мандалын бүтээл “Хүүхдийн үлгэр, өгүүллэг, тууж”, 
  • Яруу найргийн төрөлд Э.Гантулгын бүтээл “Дэлийн ус” тус тус шалгарчээ.
関連ニュース