ӨНӨӨДӨР: “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна.
09:30 цагт: "Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Иргэний Нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх" хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа НҮБ-ын байранд болно.
11:30 цагт: УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийн цэц, ТЕГ-аар шалгуулах, УИХ-ыг тараах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах санаачилгын тухай Ард нийтийн сонсгол зохион байгуулах хөдөлгөөн, Ард нийтийн санал асуулга зохион байгуулах хөдөлгөөн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: "Үндэсний жигүүр" хөдөлгөөнөөс МАН-ыг тараах уриалгыг олон нийтэд хүргэх талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
13:00 цагт: “Монгол орон ба цайны замын түүх” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг “Чингис хаан” үндэсний музейд болно.
14:00 цагт: Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Лодонгийн Түдэв-90” дурсамж уулзалт, хос номын нээлт МУБИС-ийн Төв номын санд болно.
 
-Нийт шүүгчийн хуралдаан болно.
-Хан Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
-ЮНЕСКО-гийн IAC Олон улсын уран бүтээлчдийн гишүүн Н.Сүхбүрэний “Нэгэн цул” үзэсгэлэн гарч байна.
-Монгол уяач спортын наадам болж байна.
-Улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-БНСУ-ын Сөүл хотноо 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилж буй Солонгосын хүнсний салбарын хамгийн том “Coex food week-2025” үзэсгэлэнд Монголын 10 компанийн төлөөлөл оролцож байна.
-Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна. 
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-БНСУ-ын Сөүл хотноо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Эдийн засгийн хамтын
ажиллагаа, хөгжлийн байгууллага болон БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам
хамтран “Хиймэл оюуны засаглал” олон улсын форумыг зохион байгуулж байна.
Орон нутагт:
Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.
-Баянзаг суманд “Тэгри говь ресорт”-оос зохион байгуулж
буй “Fam tour” болж байна.
Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
- "Цастын гэгээн үдэш" яруу найраг,
уран бүтээлийн цэнгүүн болно.
-Дилав хутагт Б.Жамсранжавын 140 жилийн ойд зориулан "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийг Хөгжимт жүжгийн театрын тайзнаа толилуулж байна.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    