"Баянхошуу” цэцэрлэгт хүрээлэнг ирэх сард ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-03 14:42:19

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхошуу хайрхны баруун урд 4.5 га талбайд байгуулж буй цэцэрлэгт хүрээлэнг ирэх сард ашиглалтад оруулна.


Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй тус тохижилтыг 2021 онд эхлүүлж, гүйцэтгэгчээр "Дүүрэн Трейд" ХХК ажиллаж байна. Цэцэрлэгт хүрээлэн нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдсэн бөгөөд хөлбөмбөг, сагсан бөмбөг, хүүхдийн тоглоомын талбай, дугуйн зам, усан оргилуур, "Open mic" зохион байгуулах мини театр болон авто зогсоолтой юм. 



関連ニュース