ДОРНОГОВЬ: Өвлийн улирлын галлагааг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-01 17:35:07

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ОНӨХХК өвлийн улирлын галлагаагаа өнөөдөр эхэллээ.


Тус компани энэ жил уурын зуухны хүчин чадлаа нэмэгдүүлж 23 мв хүчин чадалтай хоёр уурын зуухыг шинээр ашиглалтад оруулсан байна. Ингэснээр өвлийн улирлын ачаалалтай үед халаалт дулаан доголдохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.


“Чандмань-Илч” ОНӨХХК нь Сайншанд сумын 4700 гаруй айл өрхийг ус, дулаанаар ханган ажиллаж байна. Мөн Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Өргөн, Хатанбулаг, Хөвсгөл, Зүүнбаян, Сайншанд эх үүсвэр-2, Төмөр замын хэсэгт салбарууд ажиллаж байгаа юм.    

 

関連ニュース