ДОРНОГОВЬ: Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-19 12:01:03

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн  Нэгдсэн эмнэлгийн амбулаториор 6573 хүн тусламж үйлчилгээ авснаас 15.3 хувь буюу 1003 нь томуу, томуу төст өвчтэй байна.


Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 5.9 хувиар их, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.6 хувиар их байгаа юм. Нэгдсэн эмнэлэгт шинээр 152 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 28.3 хувь нь буюу 43 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа бөгөөд энэ нь өмнөх долоо хоногийнхоос 14.9 хувиар их байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.


Харин томуу болон томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 86.6 хувийг 15, 48.5 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08.00-19.00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.

関連ニュース