БУЛГАН: Н.Амгаланбаатар "Дэлхийн аварга үсчин" боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-17 11:50:58

Булган, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Франц Улсын Парис хотноо 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулсан "Дэлхийн аваргын цомын төлөөх-2025” тэмцээнд Булган аймгийн үсчин Н.Амгаланбаатар эрэгтэй үсний төрөлд түрүүлж, дэлхийн аварга үсчин боллоо.


Олон жилийн уйгагүй хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан үсчин Н.Амгаланбаатартаа нутгийнхан нь баярын талархал хүргэсээр байна.


Дэлхийн үсчин, гоо сайхны мэргэжлийн холбоог 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд тус холбооноос зохион байгуулдаг тив, дэлхийн тэмцээнд 13 жил Монголын шигшээ багийг бэлтгэн оролцуулж иржээ.


Монгол Улсын үсчин, гоо засалчдын баг “Дэлхийн аваргын цомын төлөөх” тэмцээнд амжилттай оролцож буй бөгөөд Булган нутгийн хүү мастер үсчин А.Амгаланбаатар 2019 онд тусгай байрын шагнал хүртсэн бол 2025 онд дэлхийн аварга үсчин боллоо.


Энэхүү тэмцээн нь 79 жилийн түүхтэй дэлхийн хамгийн нэр хүндтэй гоо сайхны олимп юм. 








関連ニュース