В.Путин: Орос, Хятад, Монголын ард түмнийг уламжлалт найрсаг харилцаа нэгтгэдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-02 15:36:38

БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 2 /TASS/. Орос, Хятад, Монгол улсууд сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт Бээжин хотноо хоёр орны удирдагчидтай хийсэн гурван талт уулзалтын үеэр мэдэгджээ.  


Орос, Хятад, Монгол улсууд бол сайн хөршүүд бөгөөд ард түмэн хоорондын найрамдалт, харилцан дэмжлэг үзүүлэх уламжлалыг хадгалж ирсэн билээ” гэж В.Путин цохон тэмдэглэлээ.


Орос, Хятад, Монгол гурван улсын удирдагчдын долоо дахь удаагийн гурван талт уулзалт Бээжингийн Ардын Их Хурлын ордонд өнөөдөр болсон юм.


Ерөнхийлөгч В.Путинийг дагалдан яваа ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайд Александр Новак, Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Максим Орешкин, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, БНХАУ-д суугаа Элчин сайд Игорь Моргулов, Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов, Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, Газпром” компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер, Роснефть компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин нар багтжээ.


Өмнөх гурван талт дээд хэмжээний уулзалт нь Узбекистанд 2022 онд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон юм. Гурван улс эрчим хүчний салбар тэргүүтэй олон салбарт хамтран ажилладаг. “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох “Союз Восток” нь Монголын нутгаар дамжуулан Хятад руу тавих томоохон төсөл юм. Мөн тээврийн салбарт хамтран ажиллах, хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэх зэрэг тэргүүлэх чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлж байна


関連ニュース