ӨМНӨГОВЬ: “Нүүдэлчин” фестивальд говь нутгийн зан заншлыг сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-08-25 15:57:35

Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг “Нүүдэлчин” фестивальд говь нутгийн зан заншил, соёл, байгалийн сайхныг илтгэн харуулсан урлагийн төрлүүдээр оролцлоо. Тухайлбал, ерөөл магтаал, хөөмий, говь шанхын уртын дуу, ингэ хөөслөх, тэмээн жингийн нүүдэл, Ноён Сэврэй хийцийн мөнгөн аяга, хөөрөгний ур хийцийг сонирхуулсан юм. Энэхүү өв соёлыг хойч үедээ өвлүүлэн сургаж, шинэ залуу өв тээгчдийг нээн илрүүлж оролцуулахыг чухалчилснаас гадна "Соёлын өвийг дэмжих хөтөлбөр"-ийг батлан хэрэгжүүлж, энэ хүрээнд 80 гаруй өв тээгч, 20 гаруй тэмээчинг тус фестивальд оролцууллаа.


Өмнөговь аймгийн Соёл спорт, аялал жуулчлалын газрын дарга Т.Мөнгөнтуул: "Манай аймаг дэлхийн өв соёлын энэхүү фестивальд дөрөв дэх жилдээ олон хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Манай өмнийн говь нутаг ерөөл магтаалаар бусад аймгаас онцгойрдог гэж хэлж болно" гэв.


Сонирхуулахад, Монгол Улсын 3 сая дахь иргэн Х.Монголжингоо "Нүүдэлчин" фестивальд бүжиг, дуу, ардын аман зохиолоор оролцож, говь нутгийн өв соёлоо сурталчилсан байна. 

 

 

関連ニュース