Бэлчээрийн газрын фото мониторингийн ажлыг олон улсын хамтын ажиллагаагаар сайжруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-15 09:57:35

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Бэлчээрийн газрын фото мониторингийн ажлыг сайжруулахад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.


Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Даян дэлхийн байгаль орчны сан /GEF/, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн дэмжлэг, санхүүжилтээр бэлчээрийн газрын фото мониторингийн ажлыг хэрэгжүүлж буй. 


“Дорнод Монголын хуурай хээрийн ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөлтэй хамтран фото мониторингийн хээрийн судалгааг илүү хялбар, түргэн шуурхай, үр дүнтэй зохион байгуулах зорилготой юм. Энэхүү ажлын хүрээнд “Belcheer” гар утасны аппликейшныг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зарим аймаг, сумдын мэргэжилтэнд хүлээлгэж өгсөн байна.


Мөн фото мониторингийн мэдээллийн санг сайжруулж, үр дүнг газар зохион байгуулалт, бэлчээрийн менежментэд илүү үр өгөөжтэй ашиглах зорилгоор ГЗБГЗЗЕГ-ын даргын тушаалаар “Бэлчээрийн газрын фото мониторингийн цэгийн төлөөлөх талбайг зураглах заавар”-ыг батлаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ.




関連ニュース